Боомоор өвчилсөн болох нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Боомоор өвчилсөн болох нь тогтоогджээ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их Сараалжийн эх гэдэг газарт өвөлжиж байгаа малчин н.Бат-Эрдэнийн 4 тугал, 1 үнээ үхсэнийг шинжилэхэд боом, цусан халдварын үүсгэгч хавсарч илэрсэн нь батлагджээ. Тус голомтонд 2 өрхийн 18 адуу, 77 үхэр, 153 хонь, 417 ямаа, 10 хүн, 3 нохой, 1 муур байгаа бөгөөд хорио цээр тогтоосон бүсэд 9 өрхийн 89 адуу, 240 үхэр, 1126 хонь, 1149 ямаа, бүгд 2604 мал, 22 хүн, 13 нохой 3 муур байгаа аж.

Лабораторийн шинжилгээгээр боом, цусан халдварын үүсгэгч хасран илэрсэн нь батлагдсан тул 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, малын халдварт өвчинтэй тэмцэх талаар холбогдох арга хэмжээ авч, өвчнөөр үхсэн малын сэг зэмийг устгах, хашаа хороонд ариутгал халдваргүйжүүлэлт хийн голмтонд 4 ээлжийн жижүүр ажиллаж байна.

Одоогоор нэмж өвчилсөн мал байхгүй байгаа гэнэ. Өвчний онош урьдчилан гарч, боомын вакцины шаардлага гарахад аймгийн мал эмнэлэгийн албанд байсан нөөц вакцины хугацаа дууссан учраас 3 литр боом өвчнөөс сэргийлэх вакциныг улсын нөөцөөс хүссэний дагуу хүлээн авч хорио цээрийн бүсэд буй малыг тарьсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж