Хүнсний тусламж үзүүлэх нот бичиг үзэглэв

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Хүнсний тусламж үзүүлэх нот бичиг үзэглэв

Монгол Улсад Япон Улсын Засгийн газраас 810 сая иенийн үнийн дүн бүхий хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро нар ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд  өнөөдөр гарын үсэг зурлаа.
 
Ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ-ны төлөөлөгчид байлцав. Түүнчлэн Г.Занданшатар сайд, Элчин сайд Т.Кидокоро нар сурвалжлагдын сонирхосон асуултанд хариулт өгсөн байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж