500 мянган төгрөгийн өргөдлийн хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

500 мянган төгрөгийн өргөдлийн хугацааг сунгажээ

Хүний хөгжлийн сангаас оюутнуы сургалтын төлбөрт олгох 500 мянган төгрөгийн өргөдөл хүлээн авах хугацааг ирэх сарын 15 хүртэл сунгажээ.  Учир нь  их, дээд сургуулиуд оюутныдынхаа мэдээллийг нэгтгэж гаргаагүй , хөдөө орон нутгаас ирэх оюутны өргөдлийн ажил удааширч байгаатай холбоотой аж.  Анх ирэх сарын 1 гэхэд оюутны мэдээллийг  хүлээн авч дуусгахаар төлөвлөсөн ч тодорхой хүндрэлүүд гарсны улмаас хугацааг нь сунгажээ. Оюутнуудын сургалтын төлбөрт зориулж 82.5 тэрбум төгрөг баталсан. БСШУЯ-нд оюутнуудын судалгаа нэгтгэж гарсны дараа сургуулиудад оюутны тоогоор хуваарилах аж. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж