![](https://news.mn/wp-content/archive2/news/photo/2010/12/21573cf865306288/cce76d1c8102491dbig.jpg)
Хүний хөгжлийн сангаас оюутнуы сургалтын төлбөрт олгох 500 мянган төгрөгийн өргөдөл хүлээн авах хугацааг ирэх сарын 15 хүртэл сунгажээ. Учир нь их, дээд сургуулиуд оюутныдынхаа мэдээллийг нэгтгэж гаргаагүй , хөдөө орон нутгаас ирэх оюутны өргөдлийн ажил удааширч байгаатай холбоотой аж. Анх ирэх сарын 1 гэхэд оюутны мэдээллийг хүлээн авч дуусгахаар төлөвлөсөн ч тодорхой хүндрэлүүд гарсны улмаас хугацааг нь сунгажээ. Оюутнуудын сургалтын төлбөрт зориулж 82.5 тэрбум төгрөг баталсан. БСШУЯ-нд оюутнуудын судалгаа нэгтгэж гарсны дараа сургуулиудад оюутны тоогоор хуваарилах аж.
С.Отгон