Дарс үйлдвэрлэлээр Чили тэргүүлэх болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Дарс үйлдвэрлэлээр Чили тэргүүлэх болжээ

2010 онд Чили улс дарсны экспортоо 11,5 хувиар нэмэгдүүлж, 1 тэрбум 563 сая долларын дарс гадаад орнуудад нийлүүлжээ.

Чилийн хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлого, судалгааны Албанаас гаргасан мэдээлэлд өнгөрөгч онд чилийн дарсны үйлдвэрлэл эрс эрчимжиж, дарс үйлдвэрлэх болон гадаадын зах зээлд нийлүүлэх талаар дэлхийн тэргүүлэгч орнуудын эгнээнд орсон тухай дурджээ.

Чилийн дарсны бүтээгдэхүүний дотор писко хэмээх усан үзэмний дарс ихэд алдаршиж байгаа бөгөөд өнгөрсөн онд 1,7 сая долларын бүтээгдэхүүн гадаадад гаргасан аж.

Газар тариалангийн бодлого, судалгааны албанаас мэдээлснээр 2010 онд чилийн дарсыг АНУ /16 хувь/, Англи улс/15 хувь/, Канад/6 хувь/ болон Бразил, Хятад, Япон, ХБНГУ, Голланд улс худалдан авсан байна.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж