Хүний томуугын халдвар 82 болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Хүний томуугын халдвар 82 болжээ

Томуу томуу төст өвчний өвчлөл улсын хэмжээнд олон жилийн дундаж түвшинд, улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн дотор  Улаанбаатарт 7.5 хувийг эзэлж байгаа аж. Улаанбаатар хотод томуугаар өвчлөгсдийн 79.8 хувь  15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 55 хувийг  4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм.  Бүх дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 45.8 хувийг  томууны  дуудлага эзэлж, өнгөрсөн долоо хоногоос 3.1 хувиар  нэмэгдсэн байна. Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын лабораториор батлагдсан тохиолдлын тоо 82 болжээ.  Үүнээс 61 нь Улаанбаатарт. Орхон-14, Төв-3, Архангай, Ховд, Сүхбаатар, Дорноговь аймагт тус бүр 1 байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн өрхийн эмнэлгийн хяналтанд эмчлэгдэж байна. Өнөөг хүртэл А(H1N1)-ээр өвчилсөн хүмүүсийн тал хувь нь 0-15 насны хүүхэд, тал нь 16-45 насныхан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж