Ц.Элбэгдорж найдвартай түншлэлийг В.Януковичид амлав

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж найдвартай түншлэлийг В.Януковичид амлав

Монгол улс Төв Азийн бүсэд Украины найдвартай түнш байхаар Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж амлажээ. « Монгол улс дэлхийн энэ хэсэгт та нарын найдвартай түнш байж чадна» гэж өнгөрсөн баасан гаригт Давост хийсэн хоёр талын уулзалт дээр Украины ерөнхийлөгч Виктор Януковичид Ц.Элбэгдорж хэллээ хэмээн “Интерфакс-Украина” агентлаг дамжуулав.  Украинтай харилцаандаа шинэ үүд хаалгыг нээн хоёр талын харилцааг сайжруулах нь чухал байгааг Ц.Элбэгдорж онцлов.

Украины ерөнхийлөгч В.Янукович өөрийн ээлжид “Монголтой хоёр талын харилцааг идэвхжүүлэх цаг ирлээ” гэсэн байна. Тэрээр хоёр талын Засгийн газар хоорондын комиссийг ерөнхийлөгч нарын хяналт дор байгуулах санал дэвшүүлжээ. “Алив, төлөвлөгөөгөө одоо зураглаад урагшаа” гэж тэр хэлсэн ба хоёр орны хоорондын барааны эргэлт ичмээр өчүүхэн байна. Үүнийг өсгөх  хэрэгтэй” гэж тэр тэмдэглэв. Украины ерөнхийлөгчийн Давос дахь түр өргөө “Сурлей”-д хоёр ерөнхийлөгчийн уулзалт болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж