“Posco” Мозамбикт нүүрс олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“Posco” Мозамбикт нүүрс олборлоно

Төмрийн үйлдвэрлэлтээр дэлхийд гуравдугаарт ордог “Posco” компани Бразилийн “Vale” корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулж, Мозамбик улсад нүүрс олборлохоор болсон байна. Тус улсын Тете мужид байрлах нүүрсний уурхайгаас жилд 11 сая тонн олборлох боломжтой болох аж. Олборлосон нүүрсээ түүхий эд, эсвэл эрчим хүч гаргахад ашиглана гэж “Posco” ням гаригт мэдэгдсэн байна. гэхдээ хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа талаар мэдээлэл өгөөгүй байна. Өмнөд Солонгосын тус компани 2014 он гэхэд хэрэгцээт түүхий эдийнхээ 50 хувийг хангана гэсэн зорилт тавьж, энэ онд хөрөнгө оруулалтад 627,4 сая ам.долларыг зарцуулах болсон тухай мэдэгдэж байсан юм.

Түүнчлэн тус компанийн хувьд Камерон улсад төмрийн хүдэр олборлох гэрээ байгуулж, 35 сая тонн түүхий эд гаргах болоод байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж