
Засгийн газар энэ 28-ны өдөр тэтгэврийн насны асуудлаар UGT ба CCOO гэх тэргүүлэх хоёр үйлдвэрчний эвлэлтэй гэрээ байгуулсан байна. Ерөнхий сайдын орлогч Альфредо Перес энэ гэрээний чухлыг үнэлэх аргагүй гэж хэлэв.
Тохиролцсоноор тэтгэврийн насыг аажмаар 65-аас 67 хүргэх юм. Гэхдээ хуульд зарим нэг хөнгөлөлт байгаа. Тухайлбал хүүхдээ асрахаар ажлаа завсарласан эмэгтэйчүүд ба хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүс, 38,5 жилийн хөдөлмөрийн жилтэй хүнд тэр нь хамаатай гэнэ.