Люнквист 200 дахь ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Люнквист 200 дахь ялалтаа авлаа

“Нью-Йорк Рейнжерс” багийн хаалгач Хенрик Люнквист Анзе Копитарын цохилтыг хааснаар NHL-д 200 дахь ялалтаа байгууллаа. Энэ тоглолтын өмнө Лос-Анжелесын “Хаад” зочилж тоглосон гурван тоглолтдоо хожил аваад байсан юм. Тэд эхний хагасыг гайхалтай эхлүүлж, тав дахь минутад тооны харьцааг нээсэн байгаа. Гоолын эзнээр Дастин Браун тодорчээ. Энэ үед “Хаад” хүний илүүтэй байдлыг ашиглаж тэргүүлж эхэлсэн. Гэвч хоёрдугаар хагасын дөрөв дэх минутад Райн Кэллэхэн Дерек Степаны дамжуулалтаар тэнцээний шайб хийснээр шийдвэрлэх гуравдугаар үе тэнцээгээр эхэлсэн. Энэ үеийн зургаа дахь минутад Мариан Габорик багаа анх удаагаа урагш гаргасан бол минут хагасын дараа Мэтт Грийн “Нью-Йорк”-ийн хаалганд тэнцээний шайбыг хийжээ. Хоёр багийн тоглолт ширүүн өрнөж байх үед 16 дахь минутад талбайн эздээс Артём Анисимов тодорлоо. Тэрбээр сүүлийн дөрвөн тоглолтод оноо авч байгаа нь энэ. Гэтэл ганцхан минутын дараа “Лос-Анжелес”-ын Дастин Браун дубль хийж, тооны харьцааг эргэн тэнцүүллээ. Нэмэлт цагт багууд оноо авалцаж чадаагүй. Харин буллит цохилт эхлэхэд Хенрик Люнквистын ажил эхэлж тэрбээр үүргээ ч сайн биелүүлсэн. Түүний хаалганд зөвхөн Мэтс Зукаррелло гооолдож чадсан бөгөөд хамгийн сүүлд Анзе Копитарын цохилтыг хааснаар “Нью-Йорк Рейнжерс” Лос Анжелес хотын мөсөн талбайн багийг 4:3 харьцаатай хожлоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж