Анхны төрт улсын ойн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Анхны төрт улсын ойн нээлт болно

Монголын анхны төрт улс байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулсан
үйл ажиллагааны нээлт маргааш Үндэсний түүхийн музейд болно. Энэ үеэр  Хүннү судлалын эрдэм шинжилгээний бага хурал хийж,
 "Хүннүгийн язгууртнууд" үзэсгэлэнгийн үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн
харуулах юм байна. 

"Хүннүгийн язгууртнууд" үзэсгэлэнд Хүннүгийн дөрвөн их язгууртны оршуулгаас
археологийн судалгаа, малтлагын үеэр илрүүлсэн олдвор, эд өлөг, соёлын давтагдаггүй
үнэт зүйлсийг дэлгэн үзүүлэх аж. Үзэсгэлэнг арав хоногийн турш ажиллуулахаар болжээ.
Хүннү гүрний төрийн их ойг тэмдэглэх нээлтийн ажиллагааг Монголын төрт улсын
2220 жилийн ойг тэмдэглэх Үндэсний хороо, БСШУЯ, ШУА, БХЯ  Үндэсний түүхийн
музейтэй хамтран зохион байгуулахаар болжээ.

                                                                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж