Аваргуудын лигийн финалын тоглолтын тасалбар

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн финалын тоглолтын тасалбар

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолт энэ жил Лондон хотноо байрлах алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болох билээ. Уэмбли цэнгэлдэх 86 мянган хүний суудалтай. Харин UEFA 86 мянган суудлаас 11 мянган суудлын тасалбарыг олон улсад худалдаалах зөвшөөрөл олгосон байна. Эдгээр тасалбарууд нь гурван зэрэглэлтэй байх бөгөөд хамгийн хямд тасалбар нь 175 фунт стерлингийн үнэтэй байх ажээ. Дараагийн зэрэглэл нь 225 фунт стерлингийн үнэтэй бол гурав дахь ангиллын тасалбар 300 фунтын үнээр худалдаалагдах юм байна. Шигшээд шалгарах хоёр багт тус бүрт нь 25 мянган тасалбар худалдах эрх өгнө. Харин үлдсэн хэсгийг лотто хэлбэрийн сугалаат худалдаагаар борлуулах гэнэ. Энэ сарын 24-нөөс эхлэн олон улсад худалдаалах тасалбарын борлуулалт эхлэх бөгөөд зөвхөн цахим картаар төлбөрийг хийх гэнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Master card болон Visa card-аар төлбөрөө хийх бөгөөд уншигч та бүхэн ч энэхүү тасалбаруудыг худалдан авах боломжтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж