Иорданд Засгийн газрын эсрэг жагсаал эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Иорданд Засгийн газрын эсрэг жагсаал эхлэв

Сөрөг хүчний талын хэдэн мянган хүн Иорданы нийслэл Амманд баасан  гаригийн мөргөлийн дараа ерөнхий сайд Самир Рифаиг (Samir Rifai) огцруулахыг шаардан жагссан байна гэж Associated Press мэдээлжээ.

Жагсагчид ажилгүйдэл ба инфляци их байгаад дургүйцлээ илэрхийлж байна. Agence France-Presse мэдээлснээр жагсаал тайван хийгджээ.

Нийтдээ 3500 орчим хүн жагссан ба тэд исламын сөрөг хүчин, үйлдвэрчний эвлэл ба зүүний хүчнийхнийг төлөөлж байна. “Авилгач нарыг шүүхэд шилжүүлье” гэсэн уриаг тэд барьж явсан  гэнэ. Өөр зургаан хотод 2500 орчим хүн бас жагсаал хийсэн байна.

Иорданы төрийн тэргүүн нь ерөнхий сайд биш II Абдалла ван юм. Тэрбээр улс төрийн зарим шинэчлэл хийхээр амлаад байгаа ч итгэл муутай. Тухайлбал сонгуулиар Газгийн газраа байгуулдаг болно гэсэн байна. Одоо бол ерөнхий сайдыг ван томилдог.

Өмнө нь ард түмний үймээн Тунисийн дарангуйлагч Зин эль-Абидин Бен Алийг унагасан юм. Нэгдүгээр сарын 25-нд Египетэд эсэргүүцэл эхлэн бүх орныг хамраад байна. Мөн баасан гаригт Йеменд жагсаал болж, 30 гаруй жил засгийн эрхэнд байгаа дэглэмийг огцрохыг шаарджээ.

Арабын орнуудад залуусын тоо их байгаа нь эдгээр орнуудад тогтворгүй байдлыг ихэсгэж байна. Мөн эдгээр орнуудын  улс төрийн дэглэм нь ардчилсан биш бөгөөд авлигын төвшин өндөр байгаа нь олон түмний дунд дургүйцлийг төрүүлдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж