Хэтэрхий чалчаа гээд хүүхдүүдээ хөнөөв

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Хэтэрхий чалчаа гээд хүүхдүүдээ хөнөөв

Флорида мужийн Тампа хотноо нэгэн америк эмэгтэй хэтэрхий чалчаа гэх шалтгаанаар бага насны хүүхдүүддээ буудан хөнөөсөн тухай Associated Press мэдээлжээ. Тавин настай Жули Пауэрс Шенекерийн (Julie Powers Schenecker)  Тампа дахь тансаг районд байрлах байрны довжоон дээрээс цустай хувцас олдсон бөгөөд 16 настай охиных нь цогцос хоёр давхрын унтлагын өрөөнд нь байсан гэнэ. Харин 13 настай хүүгийн цогцос гарааш дахь машинд нь байжээ. Тэр эмэгтэй хүүхдүүдээ хөнөөсөн шалтгаанаа цагдаа нарт хэлсэн бөгөөд шүүхийн өмнө ч үүнийгээ мэдүүлсэн байв.

Хүүхдүүдийг 38 калибрийн гар буугаар буудан хөнөөсөн ба Шенекер амиа хорлох гээд чадаагүй гэнэ. Цагдаа нарыг хүүхдүүдийн эмээ нь дуудсан байсан аж. Эмээ нь тэдэнтэй холбоо барьж чадаагүй гээд цагдаад хандсан ба охиноо сэтгэл зүйн дарамттай байсан гэж хэлсэн байлаа. Хүүхдүүдийн эцэг хурандаа  Паркер Шенекер албан томилолтоор Катарт байсан ба энэ хэргийн талаар түүнд даруй мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж