Тамаваши Б.Мөнх-Оргил хатуу сануулга авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Тамаваши Б.Мөнх-Оргил хатуу сануулга авчээ

Токио хотын Кокугикан ордонд болсон 2011 оны тэргүүн башёд баруун жигүүрийн маэгаширагийн гурваас босч барилдан таван даваа, 10 унаатай башёг өндөрлүүлсэн Тамаваши Б.Мөнх-Оргил Японы сумогийн холбооноос хатуу сануулга авчээ. Башё өндөрлөсний дараа тэрбээр Токио хотын нэгэн ресторанд дэвжээнийхээ ивээн тэтгэгчидтэй уулзаж, нэлээд хугацаанд ярилцаж суугаад гарахдаа рестораны цонхыг мөргөж, гараа зүссэн байна. Улмаар Тамаваши гурван долоо хоног орчим хугацаанд бэлтгэл хийх боломжгүй болжээ. Түүний харьяалагддаг Катаонами дэвжээний хэвлэлийн төлөөлөгч энэ хэргийн талаар мэдэгдэхдээ Тамавашиг ямар нэг асуудалд орооцолдоогүй, санамсаргүй тохиолдол байсан гэдгийг хэлээд рестораны эзэдтэй ярилцаж, ойлголцсон гэсэн байна. Японы сумогийн холбооны тэргүүн ояката Ханарэгома энэ талаар башё нэгэнт өндөрлөсөн байсан учир мөрдөн байцаалт явуулах шаардлагагүй гэсэн боловч өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж ийм байдалд орсон Тамавашид хатуу сануулга өгчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж