Хайрын шүлгийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Хайрын шүлгийн уралдаан зарлалаа

Нэгэн зүгт хамтлаг удахгүй болох Гэгээн хайрын өдрөөр буюу ирэх сарын 14-нд анхны бие даасан “Би чамд хайртай” тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолтдоо зориулж, сонсогч фэнүүдийнхээ дунд “Хайрын шүлгийн уралдаан” зарлалаа. Тус уралдааны гурван ялагчийг тоглолтын үеэр тодруулж, шалгарсан хайрын шүлгэнд ая зохион дуу хийж, өөрсдийн уран сандаа оруулах гэнэ. Мөн “Наран фүүдс” компанийн оруулж ирдэг италийн “BACI” брэндийн шоколадны цуглуулга, “Time” брэндийн оргиналь хос бугуйн цаг зэргийг бэлэглэхийн зэрэгцээ бөөн бөөн сюрприз хүлээж байна шүү, залуус аа. Хэрэв та “Хайрын шүлгийн уралдаан”-д авьяасаа сорихоор шийдсэн бол negen_zugt@yahoo.com и-мэйл хаягаар өөрийн шүлгээ холбоо барих утас, овог, нэрийн хамт илгээж, уралдаанд оролцож болох юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж