![](https://news.mn/wp-content/archive2/show/photo/2011/1/5c76e27b39254472/7590e78397ae250abig.jpg)
Энэхүү төслийн ажил дууссантай холбогдуулан өчигдөр Монголын уран зургийн галерейд шилэн хоргоны нээлтийн арга хэмжээ болж, АНУ-аас манайд суугаа Элчин сайд болон галерейн захирал, уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо.
Энгийн шилнээс зургаагаас долоо дахин бат бөх чанартай, хагарсан тохиолдолд хадгалаж буй бүтээлээ гэмтээхгүй бутардаг энэхүү хорго нь гэрэл цахилгаан авах боломжийг төгс шийдсэн учир тухайн бүтээлийнхээ онцлог, уран нарийн хийцийг тод томруунаар харуулдгаараа онцлог ажээ. Мөн хоргоны хаалга хажуу тийш гүйж, тавиурыг нь дээш доош хэмжээг нь хүссэнээрээ өөрчлөх боломжтойгоос гадна зөөвөрлөхөд хялбар байх үүднээс хоргонд дугуй суурилуулж өгсөн байна.
Г.Даша