Мөсөн бүтээлийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Мөсөн бүтээлийн уралдаан зарлалаа

Хөвсгөлчүүд уламжлал болсон “Хөвсгөл нуурын мөсний баяр”-аа ирэх гуравдугаар сарын 2, 3-нд зохион байгуулахаар болжээ. Өмнө нь Хатгал тосгоноос 10 гаруй километрийн зайтай болдог байсан уг баярыг энэ жил усан онгоцны зогсоолын орчим хийхээр болсон байна. 2008 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэж байхаар Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас шийдсэн ч энэ жил товоо өөрчилжээ. Хөвсгөл аймагт энэ үед мөсний нягтрал хамгийн өндөр, мөс маш сайн хөлдсөн байдаг учраас  мөс цөмөрчих вий гэж санаа зоволгүй толь шиг мөсөн дээр дураараа наадаж болох нь ээ. Мөн энэ жил мөсний баяраараа мөсөн хотхон байгуулах ажилд  ихээхэн анхаарна гэж зохион байгуулах комиссынхон ярилаа. Тиймээс мөсөөр бүтээл урладаг хувь хүмүүс болон албан байгууллагуудын дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлийг нэг сая 500 мянган төгрөгөөр урамшуулах шагнах ажээ. Анх 2000 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн Хөвсгөл нуурын мөсний баяр жил ирэх тусам хүрээгээ тэлэн гадаад, дотоодын жуулчид өргөнөөр сонирхох болсон юм. Тус наадамд уламжлал ёсоор хурдан морьд, чарга, тэшүүрийн уралдаан зохион байгуулж, гадна дотны зочид өргөн оролцсон томоохон баяр болох юм байна. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж