“Монгол зураг” үзэсгэлэн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

“Монгол зураг” үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг соёлыг дэмжигч “Хаан” банк дэргэдээ уран зургийн “Арт галерей”-г ажиллуулан  өөр өөр хэв маяг, урсгал чиглэлийн уран бүтээлчдийн үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгоод гурван жил өнгөрчээ. Энэ удаа тус галерейд “Монгол зураг” нийгэмлэгийн 11 уран бүтээлчийн  хамтарсан 30 гаруй бүтээлээс бүрдсэн  “Монгол зураг”  үзэсгэлэн нээлтээ хийжээ.

“Монгол зураг” нийгэмлэг нь анх 2002 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг төгссөн 14 залуу уран бүтээлчийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд өдгөө ес дэх жилийн босгон дээр тус нийгэмлэгт 40 гаруй залуу уран бүтээлчид харьяалагдаж байна. Энэ хугацаанд нийгэмлэгийнхээ үзэсгэлэнг жил бүр тогтмол зохион байгуулж, олон нийтэд дэлгэн толилуулсаар ес дэх удаагийн үзэсгэлэнгээ ийнхүү нээжээ. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь залуу уран бүтээлчдийн бүтээлийг илүүтэй  дэлгэн харуулсан байлаа. Тус үзэсгэлэнгээс залуу уран бүтээлчдийн нүүдэлчин Монголын үндэсний уламжлалт дүрслэх урлагийн сэтгэлгээг суурьшмал амьдралын онцлог, орчин үеийн дүрслэх урлагийн өнгө дүрслэл, арга ажиллагаатай холбон сэдэв санаа агуулгын хувьд илүү баялаг сонирхолтой байдлаар хэрхэн бүтээснийг ирж сонирхож болох нь. Мөн эл үзэсгэлэнд уран бичлэг буюу calligraphy-ын бүтээлүүд дэлгэгдсэн юм.
“Монгол зураг”  үзэсгэлэн ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж