Мөсний шагайн цуваа харвааны аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Мөсний шагайн цуваа харвааны аваргууд тодорлоо

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын мөсний шагайн холбооноос хамтран Монголын ард түмний олон зууны түүхтэй, уламжлалт мөсний шагайн цуваа харвааны тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт байгуулсан “Мөсөн гулгуурын төв”-д зохион байгууллаа. Тус тэмцээн нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 150 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр” болон Нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2011 оны өвлийн биеийн тамир, спортын нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан юм. Мөсний шагайн цуваа харваанд нийт хорин харваач өрсөлдсөнөөс улсын мэргэн Н.Уламбаяр 69 оноогоор тэргүүн байрт шалгарсан бол хоёрдугаар байрт Н.Мандахбаатар 63 оноогоор, гуравдугаар байрт Д.Батсайхан 61 оноогоор тус тус шалгарсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж