Ахмадын тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Ахмадын тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Монгол Улсын Ерөнхийлөгч FIFA-д айлчлан 2035 оны Азийн аварга, 2050 оны Дэлхийн аваргыг эх орондоо зохиох санамж бичигт гарын үсэг зурсан нь нийт хөлбөмбөг сонирхогчдод ихээхэн итгэл найдвар хайрласан үйл явдал дэлхий даяар цацагдаж байгаа энэ үед 2011 оныг эрч хүчтэй эхлүүлж байгаа Монголын Хөлбөмбөгийн Холбооны хоёр дахь тэмцээн дүнгээ гаргахад тун ойртсон байна. Учир нь саяхан болж өнгөрсөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны их хурлаар МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд АХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгогдсон сайхан явдлаар шинэ оноо эхэлсэн МХБХолбоо жил бүрийн цагаан сарын өмнөх долоо хоногт зохион байгуулагдаг уламжлалтай Ахмадын Заалын Хөлбөмбөгийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн болж байгаа юм. Нийт 4 насны ангиллаар 27 багийн 300 гаруй ахмад хөлбөмбөгчид ур чадвараа гарган өрсөлдөж байгаа энэхүү тэмцээн ийнхүү 4 өдрийн турш явагдсаар өнөөдөр дүнгээ гаргахад ойртсон байна.

Тэмцээний хамгийн “балчир нас” буюу 37-42 насны ангилалд нийт 11 баг өрсөлдсөнөөс хүрэл медалийн төлөө МЭЗ-Арвис багууд өрсөлдөхөөр үлдсэн байна. Лигийн олон жилийн аварга болж байсан хуучин “Эрчим” клубын тамирчид тоглож байгаа МЭЗ багийнхан хожчих болов уу хэмээсэн хөгжөөн дэмжигчид их байна.Харин аваргын төлөө шинэхэн 37-тонгууд буюу MSM багийнхан тун хүчирхэг гэдгээ харуулсаар  финалд үлдсэн бөгөөд Эрдэнэтийн хашир бурхинууд буюу Хангарьдын туршлагатай багтай хүч үзэхээр боллоо. Тэмцээн “ЗАЛУУ НАС” VS “ТУРШЛАГУУД” гэсэн энэхүү тулааны эцсийн дүн гартал 50:50 гэсэн харьцаатай байх шиг байна. Энэхүү гал гарсан тоглолтыг үзье хэмээвэл та Мон-Алтиус дээд сургууль дээр 12.00 цагаас заавал очоорой. Тэмцээний дараагийн нас болсон 43-48 насны ангилалд хүрэл медалийн төлөө Замчин-Дельта багууд таарчээ. Залуу насандаа гайхалтай ид шидтэй тоглолтуудыг үзүүлдэг байсан хашир туршлагатай мастерууд болсон Замчин баг төвөггүй ялалтыг байгуулах болов уу. Гэхдээ Дельта багийг ч мөн басаж болохгүй. Тэд хэнийг ч яаж л мэдэх хөлбөмбөгийн хуулиар хариуг барих магадлалтай. Харин алтан медалийн төлөө Улаанбаатар Дээд Сургуулийн баг Хаан Хүнсийн Сод Титэм багтай таарчээ. Тэмцээн Улаанбаатар Дээд Сургуулийн давамгайлал дор өнгөрөх боловч Сод Титэм хариу тактикийг сайтар хэрэгжүүлж чадвал ялах магадлалтай. 60:40 гэсэн харьцаа энэ тоглолтод үйлчлэх болов уу.Бусад ахмад буюу 49-54, 55-аас дээш насны ангилалд тус бүр 5, 5 баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр тойргийн тоглолтуудаас хамаарч аваргууд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж