“Гурван охин” хамтлагийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

“Гурван охин” хамтлагийн бэлэг

Тэд энэ удаад ардын дууг орчин үеийн
шинэ хөг аялгуутай хүргэхээр зэхэж байгаа гэнэ. БНХАУ-ын Шанхай-Экспо,
ОХУ-ын “Цагаан сар” наадам, БНСУ-ын “Азийн дуунууд” фестиваль,
Өвөрмонголын цагаан сарын нэвтрүүлэг зэрэгт Монголын шинэ цагийн рок
попыг төлөөлөн оролцсон нь тэдэнд ардын дуу дуулах санааг төрүүлжээ.
Монгол ардын дууг орчин цагийн хэлбэрт оруулан дуулж урын сангаа
баяжуулахаар шийдсэн "Гурван охин" хамтлагийнхан уран бүтээлээрээ
дамжуулан эх орноо сурталчлах гэнэ. Дашрамд сонирхуулахад тэд одоо нэгэн
шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа гэнэ. Удахгүй сонсогчдын сонорт
хүрэх дууных нь үгийг яруу найрагч Ц.Хулан, аяыг “Харанга” хамтлагийн
дуучин, хөгжимчин Ц.Чулуунбат бичиж байгаа гэнэ.

М.Дөл 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж