Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Амай лекц уншина

Монголын залуучуудын холбооноос зохиодог “Би Монгол залуу хүн” цуврал
лекц өнөөдөр 17.00 цагт тус холбооны байранд болно. Энэ удаа “Гайхамшигт
ертөнц” номын зохиолч, монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр “Дотоод
ертөнцөөс дэлхийг харах нь” сэдвээр оюутан, залууст үнэ төлбөргүй лекц
унших юм байна. Тэрбээр дөрвөн жил гаруй хугацаанд дэлхийн 69 орноор
ганцаараа аялаад ирсэн билээ. Түүний энэ удаагийн лекцнээс аяллын явцад
тохиолдсон олон сонирхолтой зүйлсийн талаар мэдэх нь ээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж