Үндэсний цугларалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Үндэсний цугларалт үргэлжилж байна

МЧБХ, Үндэсний шигшээ багийн албанаас залуу бөхчүүдийн бэлтгэл сургуулилалтыг эрчимжүүлэх, жингүүдийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, цаашлаад залуучууд, өсвөр үеийн Азийн болон ДАШТ-д оролцох тамирчдын ур чадварыг өндөржүүлэх зорилгоор Үндэсний цугларалтыг жил бүр зохион байгуулж байхаар болсон билээ. Энэ онд хийхээр төлөвлөсөн зургаан цугларалтын эхнийх нь нэгдүгээр сарын 24-нд эхэллээ. Энэ сарын 30 хүртэл үргэлжлэх Үндэсний цугларалт Спортын төв ордон, ҮБТДС-ийн спортын танхимд үргэлжилж байна. Цугларалтын үеэр дүрмийн шаардлага хангасан барилдаан, удаан хугацааны барилдаан, клинч барьц зэрэг дадлагын хичээлээс гадна бие бялдрын ерөнхий бэлтгэл, тойргийн арга, ОХУ-ын Дагестан улсын бөхчүүдийн бэлтгэл сургуулилалтын онцлог, онолын хичээл үзэхээс гадна 2010 оны насанд хүрэгчдийн болон залуучуудын ДАШТ, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний бичлэгээр ярилцлага, дадлага хийж байгаа юм. Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдсан анхдугаар цугларалтад 60 гаруй залуу хамрагдаж байна.

Сонирхуулахад, дараа­гийн цугларалтыг “Ахмадаас суралцахуй” сэдвээр ирэх  гуравдугаар сард Улаан¬баатар хотод зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр олимп, ДАШТ-ий медальт, “алт”, “мөнгөн үе”-ийн тамирчдыг урьж, барилдааны онцлогоос нь суралцах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж