Малайзийн
цагдаагийн газар 726 мянган ширхэг бэлгэвч хулгайлсан гурван этгээдийг баривчилсан
байна. Тэдгээр нөхдийн хулгайлсан бэлгэвчний жижиглэнгийн үнэ гэхэд л нэг сая 500
мянган ам.доллар болж байгаа ажээ. Эдгээр бэлгэвчийг Япон руу экспортлохоор
зэхэж байсан бөгөөд сэжиглэгдэж байгаа нөхдүүд барааг экспортолдог байсан
үйлдвэрийн ажилчид байсан гэнэ. Цагдаагийнхан нэлээд байцаасны эцэст тэдний ард
олон улсын гэмт хэргийн бүлэглэл байгааг тогтоожээ. Япон руу гаргах
бүтээгдэхүүнээ Малайз дахь японы Сагами Раббер Индастрииз үйлдвэр чингэлгэнд
хийгээд ачуулсан боловч Токиод буухдаа чингэлгүүд нь хэдийнээ хоосорсон байжээ.
Эдгээр бэлгэвчүүд нь маш өндөр чанартай бөгөөд жирийн бэлгэвчнүүдтэй
харьцуулахад 14 хувиар нимгэн гадартай гэж үйлдвэрийнхэн мэдүүлжээ.

М.Наст