“Shaun the Sheep” бүрэн хэмжээний кино болно

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Shaun the Sheep” бүрэн хэмжээний кино болно

Хүүхэд багачууд төдийгүй томчуудын үзэх дуртай “Shaun the Sheep” телевизийн хүүхэлдэйн цуврал киног “Aardman Animations” шинэчлэн найруулж, бүрэн хэмжээний кино болгохоор төлөвлөөд байна.

Киног хийх төсөл одоогоор дөнгөж эхэн үедээ явж байгаа ба 2013 онд дэлгэцнээ гаргах аж. “Aardman Animations” компани 1993 онд "The Wrong Trousers" 1995 онд "A Close Shave" киногоор тус тус Оскарын шагнал хүртэж байсан юм.
“Shaun the Sheep”-ын анхны анги BBC телевизээр 2007 оны гуравдугаар сард гарч байсан юм.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж