Microsoft-ын Windows системийн борлуулалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Microsoft-ын Windows системийн борлуулалт буурчээ

Microsoft компанийн Windows үйлдлийн системийн борлуулалт төлөвлөж байснаас ч бага гарсан байна. Смартфон зэрэг зөөврийн технологийн зах зээл улам бүр хүчирхэгжиж байгаа тул компьютерт чиглэсэн бизнесүүд муудаж байгаа аж. Хэдийгээр тус компанийн ашиг сайн байсан ч сүүлийн үед хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнэ нь тогтвортой байгаа аж. Цаашид компьютерийн борлуулалт ч бага байх төлөвтэй байгаа нь програм хангамжийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч Microsoft-ын бүтээгдэхүүний эрэлт багасахаар байна.

Компанийн “Windows” үйлдлийн системийг дэлхий дээрх нийт компьютерийн 90 хувь нь ашигладаг ч компьютерийн борлуулалтаас хэт их хамааралтай байдаг. Өнгөрсөн оны сүүлийн улиралд уг үйлдлийн системийн борлуулалт ердөө гурван хувиар өссөн байна.

Смартфон болон таблет компьютерын борлуулалт харин ирэх жилүүдэд улам бүр нэмэгдэхээр байгаа нь Microsoft-ын гол зах зээлийг хавчиж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж