Торресыг авах гэсэн ”Челси”-гийн хүсэл талаар болов

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Торресыг авах гэсэн ”Челси”-гийн хүсэл талаар болов

“Алтан жаал” Фернандо Торресыг "Челси" клуб худалдан авах санал тавьсан ч "Ливерпуль"-ийн улаанууд хүлээж аваагүй байна. Одоо 26 настай Торрес формондоо орж чадахгүй байгаа ч 25 тоглолтоос есөн гоол хийгээд байгаа билээ.

“Челси Фернандог авах санал тавьсан ч энэ тоглогчийг худалдаалахгүй” гэж Ливерпүүлийн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. Торресын төлөө Челсигийн Цэнхрүүд 35-40 сая паундын санал өгсөн гэсэн мэдээлэл байна. Челси клуб энэ талаар мэдэгдэл хийхээс татгалзсан ч даваа гариг хүртэл санал тавих боломж байгаа тул мөнгөн дүнг нэмэгдүүлж болох аж. Испанийн лигеонер Торрес өвдөгний гэмтлээс болж формондоо орж чадахгүй байгаа юм. Гэхдээ сүүлийн дөрвөн тоглолтод гурван гоол оруулаад байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж