Facebook HTC-тэй хамтрахгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Facebook HTC-тэй хамтрахгүй

HTC компани Facebook-ийн хэрэглээг улам өргөжүүлсэн, илүү хялбар холбогдох боломжтой Android смартфоныг үйлдвэрлэх тухай яриа нэг хэсэг гарч байсан. Хэрэв энэ смартфон худалдаанд гарсан бол хэрэглэгчид Facebook-д нэвтэрч, түүгээр дамжуулан интернэтийн вэб үйлчилгээнүүд болон нэмэлт хэрэглээний программуудыг ашиглах боломжтой болох байсан юм.

Харин Facebook дээрх шинэ үйлчилгээний хүрээнд HTC-тэй хамтран ажиллахгүй гэдгийг баталгаажуулан мэдэгдэл хийжээ. Тус компаний мэдэгдэлд “HTC бидний API-ийг өөрийн смартфондоо нэгтгэхийг хүссэн нь зөвхөн тэдний ашиг сонирхлын үүднээс хийх гэж буй үйлдэл юм. HTC-ийн шинэ смартфонд Facebook брэндийн ямар ч онцлогийг оруулах ёсгүй” гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж