“Киви”-гийн Ука СТА боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Киви”-гийн Ука СТА боллоо

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Өнөөдөр 11.00 цагт Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны дэд сайд Куланда түүнд цол тэмдгийг нь зүүж өгсөн. “Киви” хамтлаг нь Монголын рок попын ертөнцөд зургаан жил уран бүтээлээ туурвиж байгаа төдийгүй хамтлагийн ахлагч Ука нь хамтлагийнхаа стиль, имиж, болон бүжиг дэглэлтийг найруулдаг аж. 

Сонирхуулахад “Киви” хамтлагийн “Бидний дурлал” хэмээх тав дахь бие даасан цомогт багтсан “Харин би Доржоодоо хайртай” дууны клип маргаашнаас эхлэн телевизээр цацагдаж эхлэх гэнэ. Мөн тус хамтлагийнхан сар шинийн баяраар ӨМӨЗО-нд очиж фэнүүддээ тоглолтоо хүргэхээр зэхэж байгаа сурагтай.
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж