Twitter ирэх онд 100 саяыг олно

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Twitter ирэх онд 100 саяыг олно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улам бүр алдаршаад байгаа Twitter бичил блогийн эзэмшигч нар үйлчилгээний энэхүү бизнесээ зарах сонирхолгүй байгаа гэдгээ зарлаж ярилцлага өгчээ. Дэлхийн томоохон цахим сүлжээнүүд болох Google, Facebook хоёр Twitter-ийг өөрсдөдөө зарах хүсэж санал тавьсан ч хүлээн аваагүй гэж Twitter-ийг үндэслэгчдийн нэгэн болох Биз Стоун ярилцлагадаа дурдсан байна. Тэрээр Twitter-ийн үйлчилгээг тойруулаад өөрийн бие даасан компани бий болгохоор найдлага тавин ажиллаж байгаа гэжээ.

     Twitter-ийг дээр нэр дурдсан компаниуд худалдаж авахаар яриа хэлэлцээ хийж байгаа гэсэн мэдээлэл энэ сарын эхээр анх Уолл стрит жорнал сэтгүүл дээр гарч үнэ нь 10 тэрбум ам.долларт хүрч байна гэж мэдээлсэн билээ. Харин Биз Стоун хэлэхдээ “Ийм үнэ арай ч хүрэхгүй. Ингэж хэлснээс хойш найз нар маань намайг тэрбумтан гэж бодоод байгаа нь хэцүү юм” гэжээ. Өнгөрсөн оны 12-р сард 23 сая хэрэглэгч Twitter-т орж байсан бол энэ оны эхэнд гэхэд Twitter-ийн хаягийг 200 сая хүн нээлгэсэн байна. Энэ 2011 онд тус үйлчилгээнээс 100-аас 110 сая ам.долларын ашиг олно гэж найдацгааж байгаа ажээ.

    М.Наст
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж