Саркозийн вэб хуудсыг эвджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Саркозийн вэб хуудсыг эвджээ

Ирэх онд Францад Ерөнхийлөгчийн сон-гууль болох юм. Сонгуулийн компанит ажил эхлэхээс өмнө тус улсын Ерөнхийлөгч Н.Саркозийн Facebook дахь цаг хим хуудас нь хакеруудын халдлагад өртжээ. Тэд түүний нэрийн өмнөөс ирэх сонгуульд би нэрээ дэвшүүлэхгүй гэсэн хандлагатай захиа бичсэн аж. Түүнд дурдсанаар "Хүндэт эх орончид оо, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байна" гээд мөн оны тавдугаар сарын 6-нд албан тушаалаа хүлээн егөх бөгөөд цайллагадаа хэрэглэгчдээ урьсан талаар дурдсан байжээ. Өнгөрсөн онд Н.Саркози тэтгэврийн насанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан. Хуулинд дурдсанаар тэтгэврийн насыг 60 байсныг 62 болгосон юм. Энэ нь францчуудын бухимдлыг түрүүлж, улмаар хэдэн сая хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж байсан удаатай. Үүнээс болж рейтинг нь нам унаж байсан удаатай. Харин өнгөрсөн долоо хоногт "Institut BVA" байгууллагаас явуулсан санал асуулгаар ирэх онд болох сонгуулиар хэрэв Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Кан Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлбэл ялалт байгуулах магадлал өндөр хэмээх судалгаа гарсан аж.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж