“Үр дүнгийн гэрээ” байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Үр дүнгийн гэрээ” байгууллаа

Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Тамгын газар,  Захирагчийн ажлын алба болон  харъяа байгууллагын дарга нартай өнөөдөр “Үр дүнгийн гэрээ” байгууллаа. Нийслэлд хийгдэж буй ажилыг олон нийтэд ил тод байлгаж, ярьсан ажлаа үр дүнтэй байлгах үүднээс энэхүү гэрээг байгуулж байгаа юм байна.  “Тус гэрээний гол шалгуур нь “Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд шинээр олон ажлын байр бий болгосноор үнэлнэ” гэдгийг Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэллээ. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлыг ирэх сарын нэгэнд эхний тендер зарлагдан, гуравдугаар сарын нэгэнд засвар тохижилтын ажлыг эхлүүлж аравдугаар сард дуусгах зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.

Ш.Чимэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж