Хоёр Солонгосын харилцаа идэвхжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын харилцаа идэвхжиж байна

Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын талаас парламентийн хэмжээнд уулзалт хийх санал тавьсныг хүлээж аваагүй байна. Өмнөд Солонгосын тал энэ долоо хоногт цэргийн хүрээний хэлэлцээрийг сэргээсэнтэй холбоотойгоор энэ саналаас татгалзсан бололтой. Өмнөд Солонгосын эрх баригчид Пхеньяанаас ирүүлсэн санал “үл хүндэтгэсэн” агуулгатай байсан гэж үзэж байгаа аж. Хэдий тийм ч Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосоос уучлалт гуйхыг хүсэж байсан шаардлага нь буурсан гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр мэдээлж байна. Тэгээд ч хоёр Солонгосын хооронд хийгдэх цөмийн зэвсгээс ангид байх хэлэлцээр нь дээрх хүсэлтээс тумсдаа асуудал байх болно гэж хоёр тал үзэж байгаа аж.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж