“Гэр хорооллын барилгажилт”-ийн өмчийг ТӨХ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Гэр хорооллын барилгажилт”-ийн өмчийг ТӨХ авлаа

Тєрийн ємчийн хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж есөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Хадгаламж зээлийн хоршоодоос хураагдсан дуудлагын худалдаагаар зарагдаагүй байгаа Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлалтай “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ноос хураагдсан 701 сая төгрөгөөр үнэлэгдсэн 100,400 м2 талбай бүхий газар эзэмшлийн эрх бусад үл хөдлөх хөрөнгө, байгууламж, дагалдах эд хөрөнгийн хамт  төрийн өмчид шилжүүлэн Төрийн өмчийн хорооны балансад бүртгэн авч, эзэмшүүлэхээр шийдвэрлэв. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсантай холбогдуулан байрны асуудлыг нь яаралтай шийдвэрлэж өгөх ажлын хүрээнд Төрийн өмчийн /хуучин нэрээр/ VII байрнаас Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрыг нүүлгэн тус газрыг байршуулах байр судлах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран байгуулах нь зүйтэй гэж үзэв.  “Даланзадгадын ДЦС” ТӨХК, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК,  Боловсролын үнэлгээний төв зэрэг нийт нийт  газрын үндсэн хөрөнгийг худалдах, актлах,  шинээр худалдан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
 

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж