Үерт нэрвэгдэгсдэд үнэгүй байр өгнө

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Үерт нэрвэгдэгсдэд үнэгүй байр өгнө

Бразильд үерт нэрвэгдсэн хүмүүст зориулан 8000 орон сууцыг барихаар болж байна. Эдгээр сууцыг орон гэргүй болсон хүмүүст үнэ төлбөргүй өгөх ажээ. Энэ сард Рио ди Жанейро орчмын нутгаар үер болж хөрсний гулгалтын улмаас ихээхэн хохирол учирсан билээ. Бразилийн ерөнхийлөгч Роузефф хэлэхдээ шинээр баригдах сууцны 6000-ийх нь өртгийг улсаас гаргана гэж зарласан байна. Харин бусад 2000 айлын сууцыг барилгын комапниуд санхүүжүүлэхээр болжээ. Бразильд болсон үерийн улмаас нийт 830 хүн амь үрэгдсэн тоо гарчээ. Мөн 540 хүн одоо болтол сураггүй алга болсон хэмээн тооцогдож байгаа юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж