Ливид байдал улам хурцдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Ливид байдал улам хурцдаж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ливийн Бенгазид өчигдрөөс “Уур хилэнгийн өдөр” болгон зарлаж жагсаал хийх үеэр долоон хүн амь үрэгдсэн гэж Франс пресс агентлаг мэдээлж байна. Засгийн газраа эсэргүүцсэн энэ жагсаалын үеэр хүчний байгууллагууд жагсагчидтай мөргөлдөх үеэр энэ хэрэг явдал гарсан байна. Бенгазиас гадна өөр дөрвөн ч хотод олон нийтийн жагсаал болж байгаа ажээ. Зарим албан бус эх сурвалжийн мэдээгээр бол сүүлийн хэдхэн хоногт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 20 гаран жагсагч алагдсан гэж мэдээлж байгаа юм. Нөхцөл байдал улам хурцдаж байгаа бөгөөд засгийн газрын байруудыг шатааж, нийтийг хамарсан жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа мэдээлэл байнга ирж байгаа ажээ. Тус улс дахь “Мусульман ахан дүүс” байгууллагын бүлэглэл Ливийн засгийн газраас авч байгаа арга хэмжээг буруутгасан мэдэгдэл хийж, жагсагчдын эсрэг зэвсэг хэрэглэхээ болихыг шаардсан байна. Мөн нийслэл Триполи хотын интернэт хэрэглэгчид үйлчилгээнд доголдол гарч байгааг мэдээлсээр байна.

    М.Наст
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж