Британичууд гар утсаараа тооцоогоо хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Британичууд гар утсаараа тооцоогоо хийж байна

Их Британийн гар утсаараа төлбөр тооцоо хийдэг үйлчилгээг “Orange” гар утасны оператор компани хэрэглэгчдэд амлаж байна. Энэ оны зунаас эхлэх энэ үйлчилгээг тус компани “Barclayscard” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Одоогоор ийм төрлийн үйлчилгээг “Pret a Manger”, “Little Chef” болон “National Trust” зэрэг компаниудад нэвтрүүлэх юм байна. Харин Лондоны олимпийн үеэр илүү олон компанийг хамруулах гэнэ.
Ийм төрлийн үйлчилгээ хаа сайгүй байдаг юм. Одоогийн байдлаар 11,6 сая гар утсаар төлбөр тооцоо хийгдэж байгаа гэнэ. Гэхдээ  ийм байдлаар тооцоо хийхэд маш бага хэмжээний, тодорхойлвол 15 паундын худалдан авалт л хийх боломжтой аж.

Э.ОЧИРТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж