Анорексиа буюу хоолны дуршилгүй болох эмгэг

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Анорексиа буюу хоолны дуршилгүй болох эмгэг

Анорексиа өвчин  охид залуусын дунд их тохиолддог сэтгэцийн өвчин. Биеийн жиндээ сэтгэл хангалуун байж чаддаггүй хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх нь элбэг. Хичнээн туранхай боллоо ч үүндээ сэтгэл хангалуун байж чаддаггүй нь сэтгэцийн хувьд өөрчлөлт орсон байгааг нь илэрхийлдэг.

Хоолоо буцааж гарган, эсвэл хоол огт идэхгүй хорьсноос ходоод нь агшиж, хоол хүлээн авах чадваргүй болдог учир юм идсэний бөөлждөг болно. Сэтгэл зүйн байдал үүнээсээ болж доройтож сэтгэлээр унамтгай, огцом ууртай, худлаа хэлдэг болох гэх мэт сэтгэцийн гаж өөрчлөлтүүд илэрнэ. Мөн арьс төрөлхийн өнгөлөг,  уян хатан байдлаа алдаж, цонхийно. Анорексиаг дагаж өөр өөр өвчнүүд ч хавсарна. Учир нь хоол тэжээлийн доройтлоос болж дархлаа илт сулардаг.
Гэхдээ Анорексиа өвчин нь зөвхөн таргалалттай ч холбоотой биш. Хүний сэтгэл зүйтэй их холбоотой байдаг. Сэтгэл санааны хүнд цочролд орж байсан хүн ийм өвчин тусдаг тохиолдол бий.

Нэг бодит жишээ дурдая: 15 жилийн өмнө Монголд ийм тохиолдол гарч байжээ. Нэгэн охин идсэн хоолоо буцааж гаргадаг зуршилтай болжээ. Хоолонд дургүй болоход охиндоо санаа зовсон эцэг эх нь эмнэлэгт хандаж л дээ. Эмч нар ч сайн мэдэхгүй байсан учир "Худлаа маяглаад турах гэлээ." гээд л загнаад явуулдаг байж. Сүүлдээ тураал болоод бие нь улам муудаад, сэтгэцийн хувьд ч өөрчлөлт орж эхлэхэд нь сэтгэл зүйч эмч өөрөө тэр охинтой ярилцсан аж. Сэтгэл зүйч эмч бас учрыг нь сайн олохгүй байсан тул охидод  тохиолддог гэж бүдэг бадаг мэдэх зүйлээ ярьж л дээ. Эмч нь цааш нь сайн судалж байж анорексиа  гэдгийг нь тогтоожээ. Гэвч  цаад учир нь тэр охин  бүүр жаахан байхдаа  хүн амины  хэргийн гэрч болж байсантай  холбоотой байсан гэдэг. Тэр сэтгэл зүйн цочрол бугшсаар сүүлдээ анорексиа өвчин болсон байна. Ийм өвчний үед гэр бүлийн дэмжлэг, халамж хамгийн чухал байдаг. Учир нь тэд хэзээ ч өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхаа больсон, хэн ч тэднийг хайрладаггүй, дургүй гэж үзэн өөрсдийгөө хэдийнээ хайрлахаа больж эхэлдэг нь  эцэстээ үхдийн шалтгаан болдог. Энэ өвчнөөс сэргийлж болно. Турах дэглэм гэдэг нь юу ч идэхгүй байхдаа биш зөв хооллолтой байхыг хэлдэг. Огт юм идэхгүй байлаа гээд турахгүй. Бас жин хасагдсанаар тураал болдог юм биш аж.  Хоол тэжээлийн доройтол нь сайхан харагдуулах  байтугай  ургамал, дуслаар хооллогч хэвтрийн хүн болгож, бүр аймшигтай нь үхлээр төгсдөг аж.

Анорексиа өвчнөөс  ангижрахад  сэтгэл зүйн хувьд хэзээд өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх хамгийн чухал. Ийм өвчин өсвөр насны охидын дунд түгээмэл байдаг нь турах  туйлын хүслээс үүддэг. Анорексиа  өвчний талаар мэддэггүйгээсээ хүү нь, охин нь эдгэрэшгүй өвчтөн болох зам руугаа орж байгааг анзаардаггүй. Хэрэв таньдаг хэн нэгэн чинь, эгч чинь, дүү чинь, найз чинь магадгүй ээж чинь турах тухай ярьж эхэлсэн бол спортоор хичээллэх, фитнессд явахыг зөвлөөрэй. Турах  хурдан бас амархан байдаггүй.

Asuultserver.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж