Samsung компанийн шинэ смартфоны тухай мэдээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Samsung компанийн шинэ смартфоны тухай мэдээ гарчээ

Galaxy Tab. Фото: chinaview.cn    

Samsung компанийн смартфоны шинэ загварууд Galaxy S ба Galaxy Tab таблет
гарч ирсэн тухай сүлжээнд мэдээлэл гарч ирсэн байна. Программын
скриншот төхөөрөмжийн танилцуулгыг Samsunghub.com интернэт хэвлэлд
тавьжээ. Дараа нь тэдний тухай сайтаас авсан боловч бусад интернэт
хэвлэлүүд мэдээг татан авч амжсан байна.

Сайтад мэдээлснээр Galaxy S 2 ба Galaxy Tab 2 ирэх сарын 13-нд Mobile
World Congress үзэсгэлэн дээр танилцуулагдах юм. Тэр үзэсгэлэн уламжлал
ёсоор Испанийн Барселона хотноо хоёрдугаар сарын дундуур явагддаг.

Өнөөг хүртэл Samsung алдартай Android төхөөрөмжийн шинэ хувилбартай болж
буйгаа албан ёсоор мэдээлээгүй билээ. Нэгдүгээр сарын дундуур албан
бусаар сүлжээнд смартфоны зориулалтыг өгүүлсэн байв.

Galaxy S-ийн шинэ загвар нь том 4.3-дюймын дисплейтэй бөгөөд анхны
хувилбарт тэр нь дөрвөн дюймынх байсан юм.  Энэ загвар ОС Google Android
2.3 үйлдлийн программаар мөн хоёр эгнээт Samsung Orion  процессор ба
найман мега пикселийн камертай. Түүгээр FullHD (1080p) видеороликийн
бичлэг хийх боломжтой.

Galaxy S-ийн анхны хувилбарыг 2010 оны гуравдугаар сард танилцуулсан ба
тэр смартфон зургадугаар сард худалдаанд гарчээ. Galaxy Tab-ийн анхны
загварыг есдүгээр сард Берлинд үзүүлсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж