АНУ-ын зүүн эрэг цасанд дарагдав

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын зүүн эрэг цасанд дарагдав

Фото: АР
    
АНУ-ын Зүүн эргийн хойд хэсгээр цасан шуурганы улмаас олон тооны нисэх буудлууд хаагдан гол замуудын хөдөлгөөн зогсчээ. Бүсийн зарим хотуудад ихээхэн хэмжээний цас орсны улмаас сургууль, цэцэрлэг хаагдлаа. Зарим газар цахилгаан тасарсан байв.

Нью-Йорк хотын мэр Майкл Блумберг энэ цасыг  өмнө гаргаагүй үзэгдэл гээд хүмүүст хандан шаардлагагүй бол гэр орондоо байхыг зөвлөжээ.

Нисэх буудлуудаас гадна машин замууд хаагдсан бөгөөд төмөр замын хөдөлгөөн тасалдаж байлаа.

Мэриленд, Хойд Каролина, Вирджини мужцуудад цахилгаанчид мөсдөлтийн улмаас тасарсан шугам сүлжээг сэргээхээр ажиллаж байна. Цаг уурчид цас бямба гариг хүртэл тасрахгүй гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж