Давосын буудалд дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Давосын буудалд дэлбэрэлт болжээ

Morosani Posthotel зочид буудал. Фото: албан ёсны сайтаас нь
    
Дэлхийн эдийн засгийн чуулга болж байгаа Давосын нэгэн буудалд дэлбэрэлт боллоо гэж Reuters дамжуулав. CNN сувгийн мэдээнд Morosani Posthotel буудалд энэ хэрэг гарсан гэлээ.

Дэлбэрэлтийн хүч өчүүхэн байсан ба буудлын подвалд болжээ. Урьдчилсан мэдээгээр хэн нэгэн хохироогүй байна.

Associated Press мэдээлснээр дэлбэрэлт хоёр цонхыг ховх цохижээ. Түүний шалтгаан тодорхойгүй. Харин энэ хэргийн харицлагыг даяарчлалын эсрэг тэмцэгчид авсан гэж  BBC News орон нутгийн сониноос иш татан мэдээлэв. Мөрдөн байцаалтыг эхэлсэн байна.

Жил тутмын Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга Давост нэгдүгээр сарын 26-нд эхэлсэн ба 30 хүртэл үргэлжилнэ. Хэвлэлийн мэдээгээр дэлбэрэлт болсон буудал дэлхийн лидерүүдийн уулзалт болж байгаа газраас бүтэн хагас км-ийн зайтай  ажээ. ожен в полутора километрах от места встречи мировых лидеров.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж