Нэгдүгээр сард Путин ба Медведевын чансаа буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сард Путин ба Медведевын чансаа буурчээ

Дмитрий Медведев ба Владимир Путин. Фото ©AFP
    
Оросын ерөнхийлөгч Дмитриé Медведев ба ерөнхий сайд Владимир Путин õî¸ðûí чансаа нэгдүгээр буурсан гэж "Левада-центр" төвийн судалгаанаас үндэслэн "Ведомости" сонин бичсэн байна.

Дмитрий Медведевын үйл ажиллагааг асуугдагчдын 69 хувь дэмжсэн нь өнгөрсөн сарынхаас нь зургаан хувиар буурсан  ажээ. Владимир Путины  чансаа долоон хувиар унан  72  хувьд хүрчээ. Путины хувьд энэ нь 2008 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болов.

Нэгдүгээр сард тэдний чансааны талаарх асуулгыг "Левада-центр" явуулсан ба "Домодедово" нисэх буудлын террор хийгдээгүй байсан аж.

Уг төвийнхөн нэгдүгээр сард улстөрчдийн чансаа буурч байдгийг сануулав. Харин Путины хэвлэлийн албанаас мэдээлэхдээ  судалгааны төвүүдийн асуулга өөр өөр гарч байгаа ба Засгийн газрын тэргүүний чансааны үзүүлэлт унаагүй гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж