
Хэлэлцэх явцад гишүүд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар нэлээд санал шүүмжлэл хэлж байсан. Гадаад улсын жишгээр 500-аас 1000 ажилчинтай үйлдвэрийг жижиг дунд үйлдвэр гэж үздэг аж. Харин уг хуульд тусгаснаар 300 саяас 500 сая хүртэл төгрөгийн зээл хүсч үйл ажиллага явуулж байгаа аж ахуй нэгжийг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гэж тооцох болж байна.
Мөн хуулийн төслийг цааш хэлэлцэж боловсронгуй болгоход аливаа компанийн хувьцаа эзэмшигчдийн ялгаа заагийг тогтоох, хувьцаа эзэмшигч бүх хүнд ногдол ашиг олгодог байх зэрэг саналыг гишүүд хэлж байлаа.
Хуулийн төслийг дэмжих эсэх талаар гишүүдийн санал хурааж хуралдаанд 39 гишүүн оролцож 51,3 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.