Алтан зээрийн эзэд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Алтан зээрийн эзэд тодорчээ

Төрж өссөн нутаг орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан, ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн оюутан залуучууд гадаад дотоодод сурч боловсорч байна. Тэд нэгдэн нийлж хамтын хүчээр соёл урлаг, спортын арга хэмжээ, илтгэлийн уралдаан гэх мэт олон талт арга хэмжээг зохион байгуулдаг.
Үүний нэг болох Дорнодын Оюутан, Залуучуудын нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Алтан зээр” цом гардуулах анхдугаар ёслолын ажиллагаа өнгөрсөн сард Чингис зочид буудалд болжээ.

Алтан зээрийн эздээр:
1.Оюутан залуучуудыг дэмжигч шилдэг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл
2.Оюутан залуучуудыг дэмжигч шилдэг Нутгийн зөвлөлийн дарга
Булган сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар
3.Оюутан залуучуудыг дэмжигч шилдэг Бизнесийн байгууллагын захирал
“Дорнод буудай” компаний ерөнхий захирал Б.Цэвээнпүрэв
4.Оюутан залуучуудыг дэмжигч шилдэг Төрийн байгууллагын түшээ
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий
5.Оны шилдэг Залуу МҮОНТВ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргал
6.Оны шилдэг сумын салбар зөвлөлийн дарга
Чулуунхороот сумын салбар зөвлөлийн дарга П.Баттулгуур
7.Оны шилдэг Оюутан Баяндун сумын оюутан 2010 онд Герман улсын нийслэл Берлин хотноо болсон Олон Улсын оюутан, залуучуудын их наадмын 200метрт мөнгөн медаль
Улаанбаатар хотын шилдэг тамирчин шалгаруулах “Алтан Гран При 2010” хөнгөн атлетикийн тэмцээнд алтан медаль
Тал нутгийн марафон 2010 тэмцээний 100метрт хүрэл медаль А.Золбоо
8.Оны шилдэг Урлагийн салбарын авьяастан
Хэрлэн сумын оюутан ОХУ-ын УЛАН-ҮД хотноо болсон СССР-ын баатар ОХУ-ын ардын жүжигчин Мехаль Гомбович Елбоновын нэрэмжит урлагийн их наадамд оролцож “Шилдэг эрэгтэй дүр” цомын эзэн, NTV телевизээс зохион явуулсан “ACTION-2010” реалити шоунд 200-аад оюутан залуучуудаас тэргүүн байранд орж ялагчаар тодорч “Нэг Хоёрын Гурваа” бүрэн хэмжээний МУСКиноны Гол дүрд тоглох эрх авсан Б.Болорчулуун
9.Оны шилдэг Спортын салбарын тамирчин
2008-2010 оны Боксын Оюутны ДАШТэмцээний хошой мөнгөн медальт, 2010 онд БТС-ын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан Э.Идэрхүү нар шалгарсан байна.
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж