“Барса” хожигдолгүй хэсгээ тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Барса” хожигдолгүй хэсгээ тэргүүлсээр

Сагсан бөмбөгийн Евролигийн шөвгийн 16 багийн тоглолтууд үргэлжилж байна. Хэсгийн шатнаас шалгарсан 16 баг дахин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө F хэсгийн хоёр дахь тоглолтууд болсон юм.

Эхний тоглолт Израйлийн “Маккаби Электра” болон Италийн “Лоттоматика Рома” багийн хооронд өрнөнсөн. Израйлийн аваргууд тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч, эхний үед 30:18 харьцаатай илүүрхсэн байна. Харин хоёрдугаар үеийн цаг дуусахад талбайн эзэд хэдийнэ 26 онооны давуутай болсон байлаа. Ингээд үлдсэн хоёр үед “Маккаби” тэргүүллээ хадгалсаар 99:58 харьцаатай 41 онооны зөрүүгээр хэсгийн анхны хожлоо авсан байна. Одоо “Лоттоматика Рома” нэг ч хожилгүй F хэсгийн сүүл мушгиж байна.

Мөн энэ хэсэгт өрсөлдөж байгаа Испанийн “Барселона” баг Словенийн “Юнион Олимпиа”-гийн талбайд зочилж, сонирхолтой тоглолтыг үзүүллээ. Эхний хагасын цаг дуусахад “Барса” өрсөлдөгчөөсөө 10 онооны давуутай байсан бол дараагийн үед “Олимпиа” онооны зөрүүг багасгаж, тэр тусмаа хоёр онооны давуутай болсон байна. Гэсэн хэдий ч шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Барселона” туршлага заан өрсөлдөгчөө талбайд нь ганцхан онооны зөрүүгээр буулган авснаар хэсгийн хоёр дахь ялалтаа авчээ. “Барса”-гийн ялалтад гол хувь нэмрээ оруулсан тоглогч нь Хуан Карлос Наварро байлаа. Тэрбээр 27 оноо авч багаа тэргүүлсэн бол Эразем Лорбек 12 оноо авсан байна. Талбайн эздээс дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авлаа. Одоо Словенийн баг хэсэгтээ нэг хожилтой гуравдугаар байрт жагсч байгаа бол “Барса” хоёр хожилтой хэсгээ тэргүүлж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж