“Аватар”-чууд өнөөдөр мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Аватар”-чууд өнөөдөр мэдээлэл хийнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээнд бүл нэмж, тус лигт шинээр өрсөлдөх болсон “Аватар” баг өнөөдөр лигийн тэмцээнийг нээж, өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” багтай тоглоно. “Милл хаус” компанийн ивээн тэтгэж буй тус багийн бүрэлдэхүүнд лигийн шилдэг тоглогчдоос гадна Америкийн коллежийн лиг буюу NCAA-д тоглож байсан хоёр тоглогч багтсан нь олны анхаарлыг татаж байгаа билээ. Тэгвэл тус багийнхан өнөөдөр лигийн тоглолтууд өндөрлөсний дараа буюу 20.00 цагаас Спортын төв ордонд хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж