“Хасын хүлгүүд”, “Аватар” багууд лигийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Хасын хүлгүүд”, “Аватар” багууд лигийг нээнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны 14 дэх удаагийн дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 17.00 цагаас Спортын төв ордонд болно. Сэнгүр лиг гэдгээрээ олны танил болсон дээд лигийн тэмцээнийг энэ жилээс “Monnis” компани ивээн тэтгэх болсон учир “Nissan” премьер лиг нэртэйгээр лигийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Лигийн тоглолтууд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт болох бөгөөд өнөөдөр нээлтийн тоглолтууд уламжлал ёсоор лигийн шилдэг багуудын хооронд өрнөнө. Тус лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” болон энэ жил лигт шинээр хөл тавьж буй “Аватар” багуудын хооронд эхний тоглолт болох бол хуваарь ёсоор хоёр дахь тоглолт “Баянзүрх Буллз” болон “Хараагийн харцага” багуудын хооронд өрнөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж