Нийтийн монгол бөхийн барилдааны дүрэм

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Нийтийн монгол бөхийн барилдааны дүрэм

Нийтийн монгол бөхийн барилдааны дүрэм

Зорилго
1.Монголын үндэсний бөхөөр эр хүн бүхэн барилддаг байсан уламжлалыг сэргээж хүүхэд, залуучууд, нийт эрчүүдийг хатуужилт чанартай, эрүүл чийрэг бие бялдартай эр хүн болгон төлөвшүүлэх хөдөлгөөнийг өрнүүлэн хэрэгжүүлэх,
2.Монгол бөхийн жудаг чанар, зан заншил, дэвшилтэт уламжлалыг гэр бүл, байгууллага хамт олон бүрд түгээн дэлшэрүүлэх замаар монгол төрх төлөв, ёс суртахууныг нийгэмд төлөвшүүлэх,

                                                  Нэг: Нийтлэг үндэслэл
1.1.Нийтийн монгол бөхийн барилдаан (НМББ)-ыг явуулахдаа барилдаантай холбоотой асуудлыг МҮБХ-оос баталсан “Монгол үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ээр зохицуулна.

                                                  Хоёр: Шаардлага
2.1. Нийтийн монгол бөхийн барилдаанд дараахь хүмүүс оролцохгүй.
Үүнд: а. Сум, аймаг, цэрэг, улсын цолтой бөх болон үндэсний бөхөөр хичээллэн барилддаг залуу бөхчүүд,
          б. Бөхийн мэргэжлийн сургууль мэргэжлийн сургууль болон биеийн тамирын сургуулийн бөхийн ангид суралцдаг буюу тийм сургууль төгссөн залуучууд,
          в. Бусад төрлийн бөх ( чөлөөт, жүдо, самбо, сумо, курош гэх мэт) өөр хичээллэдэг тамирчид.
2.2.НМББ-аар барилдан зохих түвшинд хүрсэн хүн хүчит бөхийн барилдаанд оролцож болно.

                                                 Гурав: Эрхэм ёс

3.1. Хулгай хийдэггүй, худал хэлдэггүй байх,
3.2. Хов жив, буруу зуршлыг цээрлэдэг байх,
3.3. Хүлээцтэй, төлөв даруу байх
3.4. Ахмадыг хүндэлдэг, хүүхэд багачуудад ээлтэй, үлгэр дуурайлалтай байх,
3.5. Үнэнч шударгуу ёсыг эрхэмлэдэг байх,
3.6. Бие биенээ хайрладаг, бэртээж гэмтээдэггүй байх,
3.7.Цэвэрч, боловсон, соёолч байх,
3.8. Эх орноо хайрладаг, нутаг усаараа бахархдаг байх,
3.9. Ёс төрийг хүндэтгэн төвч үзэлтэй байх,

                                                Дөрөв: Өмсгөлд тавих шаардлага
4.1. Гурван эгнээ ширээстэй зодог шуудагтай байна.
4.2. Зодогны суганы ухлаадас нь барьц барьж болохуйц байна.
4.3. Сэнжгэнд хоёр хуруу орох зайтайгаар зодгийг тохируулсан байна.
4.4. Элэг бүс, шуудагны уяаг хуруунаасаа нарийнгүйгээр бөөрөнхийлж хийсэн байна.
4.5. Тусгай малгайтай, түрийтэй гуталтай байна.

                                                Тав: Зэрэг дэв
5.1. НМББ-аар барилдагч хүнд тусгай нэрийдэлт цол, чимэг олгохгүй.
5.2. Байгууллага, хамт олноос шалгарсан 128 хүний барилдаанд түрүүлсэн хүн улаан элэг бүстэн, үзүүрлэсэн нь цэнхэр элэг бүстэн, 5 давсан нь шар элэг бүстэн болно.
5.3. Зэрэг дэвгүй хүн цагаан өнгийн элэг бүстэй байна.
5.4. Зэрэг дэвтэй хүн барилдааны 1, 2, 4, 6-ийн даваанаас бусад даваанд ам авч барилдана.

                                         Монголын үндэсний бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж