“Морин хуур 2010”-ын шилдгүүд өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Морин хуур 2010”-ын шилдгүүд өнөөдөр тодорно

Монголын хөгжмийн зохиолчдын хорооноос зохион байгуулдаг оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур-2010” наадмыг 24 дэх жилтэйгээ золгон Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж байгаа билээ. “Морин хуур 2010” наадмын нэгдүгээр шатанд 70 гаруй хөгжмийн зохиолч бүтээлээ ирүүлснээс 22 дуу шилдгийн төлөө өрсөлдөн өнөөдөр Соёлын төв өргөөнд гала тоглолтоо хийх гэж байна. Энэ үдэш шилдэг дууны хөгжмийн зохиолч, шилдэг дуучинг шалгаруулна. Жил ирэх тусам “Морин хуур” наадамд оролцогчдын чанар чансаа дээшилж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Гала тоглолтод хөгжмийн зохиолчдын дууг Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа болон дуучин Ө.Уянга, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар дуулж үзэгчдийн сонорыг мялаах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж